Журам
“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛЬД 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

“Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн тэргүүлэгчдийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №5 тоот хурлаар хэлэлцэв.

 

“ШИНЭ АНАГААХ УХААН” ИХ СУРГУУЛЬД 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН

ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ -1

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

  1.             Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.1.6, 12.1.12, 12.1.14 дэх заалт, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12-р сарын 16-ны өдрийн А/540 (2023.02.16 6/60 дугаарын бүртгэлтэй) тоот дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаал, 2023 оны 03 сарын 14-ний өдрийн А/97 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал, БШУЯ-ны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 5/2963 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт “Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчээс Ур чадварын шалгалт авах удирдамжийг мөрдлөг болгон бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад баримтална.
  2. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн /цаашид Шинэ АУИС гэх/ бакалаврын зэрэг олгох  сургалтад  суралцагч  элсүүлэхтэй  холбогдон  үүсэх нийтлэг харилцааг энэхүү журмаар зохицуулна.
  3. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд оюутан элсүүлэх ажлын зорилго нь шалгуулагчдын Ерөнхий боловсролын түвшин, мэдлэг, чадвар, авьяасыг бодитойгоор үнэлэхэд “Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар”-ыг ашиглах, Хүний их эмч, Эм зүйч, Сувилахуйн мэргэжилтэн (сувилагч), болох чин хүсэлтэй бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг бакалаврын хөтөлбөрт элсүүлэхэд оршино. 
  4. Элсэлтийн комисс болон Ур чадварын шалгалтын комисс, түүний бүтэц, бүрэлдэхүүнийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ректорын тушаалаар батална.
  5. Элсэлтийн комисс нь оюутан элсүүлэхтэй холбоотой бүхий үйл ажиллагааг зохион байгуулах ба ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.
  6. Элсэлтийн үйл ажиллагааг Улс, аймаг, хот, бүсийн хэмжээнд зохион байгуулж болно.
  7. Элсэлтийн хяналтын тоог сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тогтооно.
  8. Элсэлтийн үйл ажиллагааг жилд 2 удаа зохион байгуулна.
  9. Энэхүү журам болон элсэлтийн ажлын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн  www.ncm.edu.mn, https://www.facebook.com/ncmuniversity вэб сайтад байрлуулна.

 

ХОЁР. СУРАЛЦУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ, СУРГАЛТЫН ХЭЛБЭР

 

  1. “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд БШУЯ-наас олгосон “Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтуудад тус тус суралцагч элсүүлнэ.
  2. Магистр, докторын сургалтад элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоог Ректорын саналыг үндэслэн батална.
  3.  “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд тухайн суралцагч нь хөтөлбөр, мэргэжлээр суралцах мэдлэг, чадвартай болохыг тогтоож тухайн бүлэгт тохирох элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийг сонгох ба ерөнхий шалгалтын хичээл нь 2-оос багагүй байна. Хоёр дахь хичээлийн шалгалтыг Ур чадварын шалгалтаар тооцож болно. /БШУС-ын 2022 оны А/47 тушаалаар өөрчлөн найруулсан/
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын хоёр дахь хичээлд дүйцүүлэн тооцох Ур чадварын шалгалтыг БШУЯ-ны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 5/2963 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт “Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчээс ур чадварын шалгалт авах удирдамж”-ийн дагуу “Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар”-ыг оролцуулан өөрийн сургууль дээр Ректорын баталсан тушаалын дагуу зохион байгуулна.
  5. Энэ журмын 2.3-д... Ерөнхий шалгалтын хичээл нь 2-оос багагүй байна. Хоёр дахь хичээлийн шалгалтыг ур чадварын шалгалтаар тооцож болно. /БШУС-ын 2022 оны А/47 тушаалаар өөрчлөн найруулсан/ гэж заасны дагууд Шинэ АУИС-ийн Сувилахуйн ангид элсэгчдэд “Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар” -ын дагууд авах шалгалтыг ур чадварын хоёр дахь шалгалтанд тооцно.
  6. Сувилахуйн ангийн элсэгчдээс ур чадварын хоёр дахь шалгалтыг авахдаа “Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар”-аар 250-ээс дээш үгтэй эсээ бичүүлэх ба Систем загварын гол агуулгыг 3 - аас доошгүй хувилбараар бичиж, элсэгчдэд мэйлээр хүргүүлнэ.
  7. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн аль салбарт, ямар мэргэжлийн чиглэлээр элсэн суралцахад ямар элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байхыг доор хүснэгтэд тусгав. Үүнд:

 

Элсүүлэх хөтөлбөр (мэргэжил)

Суралцах хэлбэр,  хугацаа (жил)

Элсэлтийн ерөнхий шалгалт, босго оноо

Элсэлтийн ерөнхий шалгалт, босго оноо

1

Анагаах ухаан (хүний их эмч)

Өдөр, 6 жил

Хими-480, Математик-480 (аль өндөр оноотой нэг хичээлийг сонгоно)

Физик-480 Биологи-480 (аль өндөр оноотой нэг хичээлийг сонгоно)

2

Эм зүйч

Өдөр, 5 жил

 

3

Сувилахуй (сувилагч)

Өдөр, 4 жил

Хими-400, Математик-400 (аль өндөр оноотой нэг хичээлийг сонгоно)

Ур чадвар-480

  1. 2021, 2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын батламжууд дээрх шалгалтын оноо нь 2023 оны 03 сарын 14-ний өдрийн А/97 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаалын босго оноондоо хүрсэн буюу түүнээс дээш бол сургуульд элсэн ороход хүчин төгөлдөрт тооцогдоно.
  2. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ректорын тушаалаар батлагдсан Элсэлтийн комисс болон Ур чадварын шалгалтын комисс нь Ур чадварын шалгалтыг зохион байгуулна.
  3. Ур чадварын шалгалтыг элсэн суралцах мэргэжлийн онцлогтой уялдуулан ЭЕШ-ын оноо нь босго онооны шаардлагыг хангасан байх бөгөөд тус сургуулийн “Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчээс Ур чадварын шалгалт авах удирдамж”-ийн дагуу зохион байгуулсан шалгалтаар шалгуулагчийн ур чадварыг үнэлнэ.

 

ГУРАВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

  1. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургууль нь бакалаврын хөтөлбөрт тавигдах элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны шаардлага хангасан бүртгүүлэгчийг элсүүлнэ.
  2. “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагчаар бүртгүүлэх, элсэх бол элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын онооны болзол болон бусад шаардлагуудыг хангасан гэж үзэн, элсэгчдийг бүртгэх ба ямар нэг бүртгэлийн хураамж төлөхгүй.
  3. “Шинэ Анагаах Ухаан” Их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй ЭЕШ-ы онооны болзолыг хангасан иргэн буюу бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт (2023 оны хоёр дахь элсэлтийн шалгалтад хамрагдсан өмнөх оны шалгуулагч)
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (Боловсролын Үнэлгээний Төвөөс цахимаар олгосон батламжийг хэвлэмэл хэлбэрээр гаргаж авчрах)
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг 4 хувь
    1. “Шинэ Анагаах Ухаан” Их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй иргэнийг дараах шалгуурыг аль нэгийг хангасан тохиолдолд ЭЕШ-ын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулж болно. Үүнд:
      1. Бакалаврын боловсролтой, өмнө нь их дээд боловсрол эзэмшсэн иргэн, бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Их, Дээд сургууль төгссөн диплом, түүнээс дээш зэрэг цол бүхий боловсролын баримт бичиг (эх хувь)
  • Төгссөн сургуулийн төгсөлтийн тушаалын архивын лавлагаа (тамгатай)
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг 4 хувь
    1. Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт дэвшин суралцах эрх эдлэх ба бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн үнэмлэх, диплом эх хувиараа
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг 4 хувь
    1. Олон улсын болон Улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн, бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Олон улсын болон Улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан үнэмлэх, өргөмжлөл эх хувиараа (Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүлээн зөвшөөрөгдсөн байх)
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг 4 хувь
    1. Гадаадын болон Дотоодын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн, бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Гадаадын болон Дотоодын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин гэрчилгээ, диплом эх хувиараа
  • Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан батламж
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг 4 хувь
    1. Гадаадын аль нэг Улсын дээд боловсролын байгууллагаас их сургуулийн бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах иргэн, бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт эх хувь (Монгол хэл дээр хөрвүүлж нотариатаар батлуулсан байх)
  • Суралцагчийн тодорхойлолт (орчуулгын хамт)
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг 4 хувь
    1. Элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн, бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • Бүртгүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт
  • Нийгмийн даатгал төлсөн лавлагаа (5 жилээр)
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Цээж зураг 4 хувь
  • Сувилахуйн хөтөлбөрт элсэгч нь БШУЯ-ны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 5/2963 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт “Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчээс Ур чадварын шалгалт авах удирдамж”-ийн хүрээнд сувилахуйн бакалаврын хөтөлбөрт элсэх элсэгчдээс Анагаах ухааны чиглэлээр эрүүл мэндийн ерөнхий мэдлэгийн агуулга бүхий “Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар”-ыг оролцуулсан сорил, хүнлэг энэрэнгүй ёс, ёс зүй, харилцааны эв дүйн талаарх аман ярилцлага, эсээ хэлбэрээр элсэлтийн Ур чадварын шалгалтыг өгч босго онооны шаардлагыг хангасан байна.
  • Элсэлтийн Ур чадварын шалгалтыг Ректорын баталсан удирдамжийг мөрдлөг болгон зохион байгуулж, элсэлтийг эцэслэн шийдвэрлэнэ.
  • Элсэгчийн Ур чадварын шалгалтын оноо нь “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сувилахуйн хөтөлбөрийн хувьд хүчинтэй болно.

 

ДӨРӨВ. ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

 

  1. “Шинэ Анагаах Ухаан” Их сургуульд элсэхийг хүсэгчдийг (3.2-д заасан холбогдох материалын хамт) 2023 оны 6-р сарын 16-аас 6-р сарын 26 дуустал сургууль дээр өдөр бүр 08.00-18.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.
  2.  “Шинэ Анагаах Ухаан” Их сургуульд элсэх болзол хангасан иргэн элсэхийг хүссэн хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана. Хэрвээ оноо тэнцсэн тохиолдолд “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын 4.2.2.2 заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.
  3. Оюутан элсүүлэх үйл ажиллагааг хоёр үе шаттай зохион байгуулна.
    1. Эхний шатанд: “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд элсэх хүсэлтэй иргэн нь элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын босго онооны шаардлагыг хангасан байхаас гадна Их сургуулиас тавьсан шалгуур болон зарим хөтөлбөрийн хувьд Ур чадварын шалгалтын босго онооны шаардлагыг тус тус хангасан байна.
    2. Хоёр дахь шатанд: ЭЕШ өгч, энэхүү журмын 2.1, 2.5-д заасан болзлыг хангасан элсэгч “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн www.elselt.ncm.edu.mn цахим бүртгэлд бүртгүүлэх, анги сонголтыг сургууль дээр өөрийн биеэр ирж баталгаажуулна.
  4. Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөгч нь “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн цахим бүртгэлд бүртгүүлэх эсвэл элсэгч сургууль дээр өөрийн биеэр ирж элсэлтээ баталгаажуулна.
  5. Хөдөө орон нутгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөгч нь “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн цахим бүртгэлд бүртгүүлэх эсвэл элсэгч нь  элсэлтийн комисстой холбогдож бүртгэлээ баталгаажуулна.
  6. Элсэгч (бүртгүүлэгч) нь элсэлтийн үйл ажиллагааны журамд заасан хугацаанд материалыг бүрдүүлэн өөрийн сонирхлын дагуу мэргэжлээ сонгон суралцах гэрээ байгуулна. 
  7. Элсэгчид сургалтын төлбөрийг ХААН банкны 50 87 26 33 83 тоот дансанд тушаана.

 

ТАВ. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ

 

5.1. Ерөнхий шалгалтад 800 оноо авсан элсэгчийг сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.

5.2.   Ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 40 хувь хөнгөлнө.

5.3.   Ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 25 хувь хөнгөлнө.

5.4. Ерөнхий шалгалтад 500-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.

5.5. Ерөнхий шалгалтад 450-аас дээш оноо авсан элсэгчдийг сургалтын төлбөрөөс 5 хувь хөнгөлнө.

5.6.   5.1-5.5 дугаар заалтууд зөвхөн нэгдүгээр дамжаанд хүчин төгөлдөр болно.

5.7.  2022, 2023 оны Улсын Хими, Биологи, Математик, Физик, Англи хэлний олимпиадад шагналт байр эзэлсэн сурагчид болон аймаг, хот, олон улсын чанартай уралдаан тэмцээнд шагналт байр эзэлсэн, олимпиад, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож шагналт байр эзэлсэн, цэргийн алба хаасан элсэгчдийг урилгаар элсүүлнэ.

 

ЗУРГАА. ЭЛСЭХ БОЛЗОЛ ХАНГАСАН БҮРТГҮҮЛЭГЧИЙГ БҮРТГЭХ

 

6.1. Хяналтын тоонд багтсан элсэгчид 2023 оны 8-р сарын 16-аас 08-р сарын 31-ний өдрүүдийн 08.00-18.00 цагийн хооронд “Шинэ Анагаах Ухаан” Их сургуулийн Оюутны Хөгжлийн Албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

         Үүнд:

  1. Сурагчийн хувийн хэрэг
  2. Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (боловсролын үнэлгээний төвөөс цахимаар олгосон батламжийг хэвлэмэл хэлбэрээр гаргаж авчрах)
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг
  6. Сургалтын төлбөр төлсөн баримт
  7. Цээж зураг 4 ширхэг
    1. Элсэлтийн комисс нь  бакалаврын зэрэг олгох сургалтын элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан элсэгчдийн оноо, нэрсийг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ректорт танилцуулна.
    2. “Шинэ Анагаах Ухаан” Сургуулийн Ректор нь журмын шаардлагыг бүрэн хангасан, элсэхийг хүсэгчийн суралцах эрхийг тушаал гаргаж, баталгаажуулна.

 

ДОЛОО. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ

  1. Элсэлттэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг Элсэлтийн комиссын даргад бичгээр гаргана.
  2. Иргэнээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг зөвхөн тухайн түвшний сургалтын элсэлтийн шалгалт зохион байгуулах журмаар заасан хугацаанд хүлээн авч, “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн элсэлтийн комиссын хурлаар шийдвэрлэнэ.

 

НАЙМ. ЖУРАМ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

  1. Энэхүү журмыг зөрчигчдөд холбогдох хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
  2. Элсэлтийн цахим бүртгэлийн санд бүртгүүлсэн мэдээллийг холбогдох баримт бичгүүдийн эх хувьтай тулгаж, худал мэдүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцож, тэнцсэн элсэгчдийн жагсаалтаас хасна.
  3. Элсэгчийн иргэний болон боловсролын үнэмлэх, диплом, бусад баримт бичиг засвартай, хуурамч болох нь тогтоогдсон тохиолдолд элсэгчдийн жагсаалтаас хасаж, уг бичиг баримтыг шалгуулахаар харьяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлнэ.
  4. Элсэлтийн шалгалтын үйл ажиллагаатай холбоотой учирсан хохирлыг буруутай этгээд бүрэн хариуцна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023-2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН БОЛОН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ТҮҮНИЙ ЭРХ ҮҮРЭГ

 

НЭГ.   ЭЛСЭЛТИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

 

  1. Энэхүү нийтлэг журмаар тогтоосон хэм хэмжээнд үндэслэн тухайн хичээлийн жилд мөрдөх бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын түвшин бүрийн элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулах Элсэлтийн комисс  болон Ур чадварын шалгалтын комисс, бүрэлдэхүүнийг /цаашид элсэлтийн комисс гэх/-ын “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ректорын тушаалаар батална.
  2. Элсэлтийн комисс нь Оюутан элсүүлэх үйл ажиллагааг Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12-р сарын 16-ны өдрийн А/540 (2023.02.16 6/60 дугаарын бүртгэлтэй) тоот дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаал, 2023 оны 03 сарын 14-ний өдрийн А/97 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал, БШУЯ-ны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 5/2963 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хавсралт “Дээд боловсролын сургалтын байгууллагад элсэгчээс Ур чадварын шалгалт авах удирдамжийг мөрдлөг болгон ажиллана.
  3. Элсэлтийн комисс нь оюутан элсүүлэхтэй холбоотой бүхий үйл ажиллагааг зохион байгуулах ба ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор явуулна.
  4. Элсэлтийн комисс нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

 

Элсэлтийн комиссын дарга:           

Ректор, АШУ-ны доктор, профессор, М.Амбага

Элсэлтийн комиссын орлогч дарга:        

Байгуулагын соёл, Мэдээлэл, Эдийн засаг хариуцсан захирал Н.Эрдэнэчулуун

Элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга:

ОХА-ны дарга, Э.Жаахандүү

Гишүүд:       

СБЗА-ны дарга, Б.Энэбиш

СБЗА-ны дэд дарга Б.Ганзориг

 

 

 

 

 

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

 

  1. Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, тэгш хамруулсан байх зарчмыг хангах,
  2. Оюутан элсүүлэх үйл ажиллагаатай холбоотой нийтэд чиглэсэн мэдээлэл, зар сурталчилгааг үнэн зөв ойлгомжтой хүртээмжтэй байх асуудлыг зохион байгуулах,
  3. Оюутан элсүүлэх үйл ажиллагааг цахим болон цахим бус хэлбэрээр бүртгэх, эргэн мэдээлэх, баталгаажуулах ажлыг гүйцэтгэх,
  4. Элсэлтийн комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь комиссын хурал байна.
  5. Элсэлтийн комиссын чиг үүрэг:
    1. Тухайн хичээлийн жилийн боловсролын зэрэг олгох сургалтын түвшин бүрийн элсүүлэх журам батлах, журмын төслийг боловсруулан, хэлэлцүүлж, батлуулахаар “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ректорт хүргүүлэх;
    2. Элсэлтийн журамтай холбогдон гарсан санал, гомдлыг шийдвэрлэх, боловсронгуй болгох саналыг “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ректорт танилцуулах;
    3. Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардлын тооцоог гаргах
    4. Элсэхийг хүсэгчдэд хөнгөлөлт үзүүлэх хүсэлттэй танилцаж, шийдвэрлэх;
    5. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх;
  6. Оюутан элсүүлэх Бакалаврын хөтөлбөр, түүнд харгалзах элсэлтийн шалгалт, Босго оноо болон Ур чадварын шалгалт авах хөтөлбөр мэргэжлийг тодорхой ойлгомжтой байдлаар олон нийтэд мэдээлэх, зөвлөн туслах;
    1. Элсэлтийн үйл ажиллагааний мэдээ, үр дүнг нэгтгэж, элсэлтийн хугацаанд “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Ректорт танилцуулах;
    2. Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл, хөтөлбөр-ийн индекс, суралцах хугацаа, хэлбэр, нийт судлах багц цаг, хяналтын тоо, элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлийн босго оноо, сургуулийн элсэлтийн журам, ур чадварын шалгалтын босго оноо зэрэг мэдээллийг сургуулийн цахим хуудас болон төвийн хэвлэлүүдэд хэвлэн нийтлэх, эцэг эхчүүд, өргөн олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;
    3. Элсэлтийн үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгох санал гаргах;
    4. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг гаргаж, комиссын нарийн бичгийн даргад хүргүүлэх зэрэг болно;
    5. Хөдөө орон нутаг буюу аймаг, хотод элсэлтийн  үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй баг бүрэлдэхүүнд өдөр тутмын ажлын чиг, хуваарь, зөвлөмжийг цаг тухайд хүргэх, мэдээлэх, хяналт тавих, ажиллах нөхцөл боломжийг хангах зэрэг ажлыг зохион байгуулах;
  7. Элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
    1. Элсэлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах;
    2. Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шалгалтын комиссын дарга, гишүүдийг мэдээллээр хангах;
    3. Элсэлттэй холбогдсон хууль тогтоомж, үйл ажиллагааны бусад мэдээллийг иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулах;
    4. Элсэлтийн шалгалтанд орох иргэн, албан хаагчдын материалыг хүлээн авах, бүртгэх, хянах, хадгалалт хамгаалалтыг хариуцах;
    5. Ур чадварыг шалгалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, гүйцэтгэлийг хангах (“Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар” зэрэг)
    6. Ур чадварын шалгалтын материалыг бэлтгэж, нууцлалыг хангах ажлыг зохион байгуулах;
    7. Ур чадварын шалгалтын дүнг нэгтгэн гаргаж, элсэлтийн комиссын даргад танилцуулах; комиссын шийдвэрийг гаргах, баталгаажуулах;
    8. Комиссын хуралдааны бэлтгэл ажлыг хангах, шийдвэрлүүлэх асуудлын тaлaap мэдээлэл бэлтгэх;
    9. Хуралдааны тэмдэглэлийг хөтөлж, хурлаас гарсан шийдвэрийг зохих журмын дагуу албажуулах ажлыг зохион байгуулах.